Лондонд байр авах Монголчуудын тоо эрс нэмэгджээ

Н.Мижидмаа
2023/06/14

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том тоглогч “Knight Frank” өнгөрөгч сард Улаанбаатарт албан ёсны оффисоо нээж, Лондонд жилийн 3 хувийн хүүтэй 999 жилийн өмчлөлийн эрхтэй, Лондон хотын төвийн дүүрэгт шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудаас сонголтоо хийн худалдан авах боломжийг монголчуудад санал болгож эхэлсэн юм.

 “Knight Frank” компанийн Азийн асуудлыг Шанхай дахь оффис хариуцаж байгаа ба Монгол дахь салбарынхан саяхан Шанхайд ажиллаж, чухал хэлцлүүдээ хийгээд иржээ. Лондонд үл хөдлөх хөрөнгө авах хэлцэл хийх уулзалтын цаг захиалга эрэлт өндөр байгаа гэнэ.

 “Knight Frank” компанийн Монголд дахь онцгой эрхийг эзэмшигч “Knight Frank Mongolia”-ийн Ерөнхий захирал Мөнгөнцацралын хэлж буйгаар цар тахлын дараа дэлхийн хөрөнгөтнүүд нэг бус багадаа хоёр улсад ажил амьдралаа төвхнүүлэхийг чухалчлах болсон ба Лондонд үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэнгээ тухтай байранд амьдрах, нөгөө талаар бага хүүтэй зээлээр орон сууц авч түрээслүүлэн ашиг олох, цаашлаад жилд багадаа 5 хувиар өсөх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдэг талаас нь амьдрах, хөрөнгө оруулалт хийх гэсэн үндсэн 2 зорилгоор монголчуудын Лондонд байр авах сонирхол өндөр байгаа гэдгийг хэллээ.  

 Лондонгийн бизнесийн төв дүүрэгт шинээр ашиглалтад орж буй Aspen төслийн тухайд товч танилцуулахад, 2 өрөө байр монгол мөнгөөр дунджаар 2 тэрбум орчим төгрөг болж байгаа ба урьдчилгаа 25 хувь болох  500 сая төгрөгийг 2 жилд 4 хуваан төлж, үлдсэн төлбөрийг “Knight Frank” -ийн хамтран ажилладаг 400 гаруй санхүүгийн байгууллагуудаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авч төлөх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд 130 орчим сая төгрөг төлөөд Лондонд шинэ байртай боломжийг та олж авах юм.

 Танд тусгайлсан хуульч, орчуулагч гаргаж өгөх ба банкны сүүлийн 6 сарын хуулгыг тань хянаж, мөнгөний эх үүсвэрийг тань цэвэр эсэхэд хяналт тавьж зээлийн материалыг тань бүрдүүлэх юм.

 Лондонд худалдан авах байраа биеэр очиж үзэх болон виртуал аялал хийх гэсэн 2 төрлийн сонголтыг Knight Frank Mongolia санал болгож байна.

 Уулзалтын цаг товлох хүмүүсийн хүсэлтийг Knight Frank Mongolia пэйжээр хүлээн авч байгаа юм байна.

 

 

 


18
angry
5
care
7
haha
26
liked
4
love
9
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18