Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөх С.Лүндэг 2012 онд АНУ-ын Стрэйерийн их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч суралцжээ. Уг зээлийг БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны 8 сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар тэглүүлжээ. Тэрээр МАН-ын даргын туслахаас эхлүүлээд Шадар сайдын Шадар туслах, Ерөнхий сайдын Шадар туслахаар ажиллаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна