ЖАГСААЛТ: Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрууд

О.Шүрэнцэцэг
2023/06/12

Сурагчдын зуны амралт эхэлж, зарим хүүхэд ажил хийх хүсэлтэй байдаг. Тэгвэл хүүхдээр дараах төрлийн ажил хийлгэхийг хориглосон байдаг аж.

18 насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг танилцуулж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар тушаалын хавсралт

Нэг.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон хөдөлмөрийн нөхцөл

1.1."Хөдөлмөрийн нөхцөл" Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг хэлэх бөгөөд хүүхдийн бие, физиологийн хүчин чадлаас хэтэрсэн хүчин чармайлт шаардах, эсхүл хүүхдийн амь нас, бие махбодид аюул учруулах, эсхүл хүүхдийн бие махбод, оюун ухаан, сэтгэлзүйн хөгжилд саад учруулахуйц ажлын хэлбэр, тухайн ажлыг гүйцэтгэх байршил багтана.

1.2.ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ АЛБАДЛАГА, ХҮЧ ХЭРЭГЛЭСЭНД ТООЦОХ НӨХЦӨЛ:

 1.2.1.ажил олгогчийн мэдлийн байранд хорих;

1.2.2.эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсгэх;

1.2.3.ажлын байрнаас гадуур бусадтай харилцах боломжгүй байх эсхүл хориглох;

 1.2.4.ажил олгогч нь хүүхдийн баримт бичгийг барьцаалж, ажилтанд өгөхгүй байх;

1.2.5.эцэг, эх, харгалзан дэмжигч болон бусад хүмүүсийн өрийн барьцаа, төлөөсөнд ажил олгогчид ажиллах;

 1.2.6.ямар нэгэн хариуцлага хүлээлгэхээр айлган сүрдүүлэх;

1.2.7.залилан эсхүл хуурч мэхлэх замаар ажиллуулах.

1.3.ХҮҮХДИЙН ЁС СУРТАХУУН, ХҮМҮҮЖИЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ АЖИЛ:

1.3.1.бооцоот уралдаан, интернэт мөрийтэй тоглоом зэрэг мөрийцөх, бооцоо тавих бүх төрлийн ажил;

1.3.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зэрэг бүх төрлийн хууль бус ажил, үйл ажиллагаа;

1.3.3.эротик үзүүлбэртэй холбоотой ажил эсхүл эротик үзүүлбэр үзүүлдэг газар ажиллах;

 1.3.4.согтууруулах ундаа бэлтгэдэг, худалдаалдаг, түүгээр үйлчилдэг ажил;

1.3.5.хууль ёсоор болон хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд (үүнд янжуур тамхи багтана) бодис тариалах, хураах, бэлтгэх, худалдаалах, түгээхтэй холбоотой ажил.

1.4.ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ АЖИЛ:

1.4.1.гэр бүл, хамт амьдардаг хүмүүсээс нь тусгаарлан, хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг хянах боломжгүй ажил;

1.4.2.харуул хамгаалалт зэрэг зэвсэг хэрэглэх, зөөх, хүч хэрэглэх шаардлага гарах ажил.

1.5.ХОРТ БОДИСТ ХҮҮХЭД ХОРДОХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛ:

1.5.1.хавдар үүсгэгч, үр удамд сөрөг нөлөөтэй, нөхөн үржихүйн эрхтнийг хордуулах эрсдэлтэй ажил;

1.5.2.барилга зэрэг асбест агуулсан материалтай харьцах ажил;

 1.5.3.химийн уусгагч, будагч бодис хэрэглэдэг ажил;

1.5.4.удаан задардаг органик (POPs), тогтвортой органик бохирдуулагч (POPs), тодорхой төрлийн песцитит ашиглах ажил;

1.5.5.хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, никель, берилли, бусад хортой металл ашиглах ажил;

1.5.6.ажлын байрны химийн сөрөг хүчин зүйлс, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.

1.6.ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АЮУЛ УЧРУУЛАХ АЖИЛ:

1.6.1.газрын түвшнээс 2 метрээс илүү өндөрт дээвэр, тавцан, тагт, цонх, мод зэрэг дээр ажиллах;

1.6.2.цахилгаан, хийгээр ажиллах машин тоног төхөөрөмж (цахилгаан хөрөө, өрөм гэх мэт)-тэй харьцаж ажиллах;

1.6.3.галд шатах, дэлбэрэх аюултай бодистой харьцаж ажиллах;

1.6.4.хязгаарлагдмал орчинд ажиллах (үйлдвэрлэлийн зориулалттай хөргүүр гэх мэт);

1.6.5.цахилгаан үүсгүүр, цахилгаан утастай ажиллах, цахилгаанд цохиулах эрсдэлтэй ажил.

1.7.ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ФИЗИКИЙН ХҮЧИН ЗҮЙЛСЭД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛ:

1.7.1.өндөр хурдтайгаар эргэлдэх болон тууш, долгионт хөдөлгөөн бүхий тоног төхөөрөмж, тухайлбал туузан дамжлага, өрмийн машин дээр гүйцэтгэх зэрэг ажил;

1.7.2.ажлын зааварчилгаа сонсох боломжгүй их дуу чимээтэй ажил;

1.7.3.радиацтай холбоотой ажил;

1.7.4.хэт халуун, хүйтэн цаг агаарын нөхцөлд олон цагаар ажиллах;

1.7.5.ажлын байрны физикийн сөрөг хүчин зүйлс хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.

1.8.ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ БИОЛОГИЙН АЮУЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛ:

1.8.1.мал амьтны дайралтад өртөх магадлалтай (мал үржүүлгийн үйл ажиллагааны явцад);

1.8.2.өвчтэй мал, шумуул зэрэг амьтдаас зоонозын гаралтай вирус, бактери, паразитын халдвар авах магадлалтай;

1.8.3.үхсэн малын сэг, зэмтэй харьцаж ажиллах;

 1.8.4.эмгэг төрүүлэх нөлөөтэй бактери, вирус зэрэг биологийн аюултай хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй.

1.9.ХҮҮХДЭД ЭРГОНОМИКИЙН АЮУЛ ҮҮСГЭХ АЖИЛ:

1.9.1. Өргөх зөөх ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ:

гараар - 16 нас хүртэлх /эрэгтэй хүүхэд 8 кг, эмэгтэй 5 кг/;

 1.9.2.олон давтагдах эсхүл хүчилсэн хөдөлгөөн шаардах ажил хийлгэхийг хориглодог байна.

 

Эх сурвалж: ХНХЯ 


9
angry
1
care
0
haha
14
liked
1
love
12
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“The MongolZ” баг Соёлын элчийн гэрчилгээгээ гардан авлаа 6 цагийн өмнө
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно 7 цагийн өмнө
Таван шарын гүүрэн гарцын барилга угсралтын ажлын бэлтгэлийг хангаж байна 8 цагийн өмнө
Шатахууны нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо 8 цагийн өмнө
Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачилжээ 9 цагийн өмнө
Албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдлыг шалгажээ 9 цагийн өмнө
Ахлах ангийн хичээл ирэх Даваа гарагаас цахимд шилжинэ 9 цагийн өмнө
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ 9 цагийн өмнө
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай 10 цагийн өмнө
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ 10 цагийн өмнө
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо 10 цагийн өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 11 цагийн өмнө
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ 12 цагийн өмнө
Онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн манлайлсан ​72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа 13 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилжээ 13 цагийн өмнө
Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
Иргэн: Хоёр хүүхэд маань хатгаа авсан. Нэгийг нь 10 настай эгч нь сахихаар боллоо 14 цагийн өмнө
Дараах байршилд цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө