АН бүлэг: Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсгол явуулах шаардлага хүргүүлнэ

Ц.Цэрэнбадам
2023/06/12

АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 2023 оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Төсвийн тодотголоор тэтгэвэр тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Үүнийг харин ямар эх үүсвэрээр нэмж байгаа вэ? Орлого баталгаатай юу гэх асуудлыг авч хэлэлцсэн.  Нүүрсний борлуулалт харьцангуй оны эхний хагас харьцангуй гайгүй байсан. Гэвч сүүлийн найман сард тогтвортой буурч байна. МУ-ын төсөв нэг тонн нүүрсийг 140 доллараар тусгасан бол өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 120 орчим доллар болоод байна. Хагас жилд хэрхэхийг мэдэхгүй. Хоёр их наядын бэлэн мөнгөний нийлүүлэлтээс болоод үнэ ханшийн өсөлт, худалдан авалтын доройтол үүсвэл яах вэ? гэх асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ байр сууриа цаашид илэрхийлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Ковидын үеэрх төсвийн зарцуулалт, ил тод байдлын талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Оюутолгой,  Эрдэнэт, ОУ-ын байгууллагуудаас авсан мөнгөнүүд нэгтгэгдээд ямар дүнтэй байсныг ч бид мэдэхгүй байна. Ковидын жилүүдэд онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа тендергүй шууд худалдан авалтыг хийж байсан. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ковидын үеийн төсвөөр нээлттэй сонсгол хийх АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг маш яаралтай хангаж өгөх албан бичгийг  УИХ-ын даргад хүргүүлэхээр боллоо гэсэн юм. 

Мөн УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгээс Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг яаралтай явуулах шаардлагуудыг холбогдох хүмүүст хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн.  



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18