МАН-ын бүлгийн эрэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх саналыг дэмжээгүй

Ц.Цэрэнбадам
2023/06/12

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар  мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр 2023 оны төсвийн тодотголыг даган өөрчлөлт орж буй 7 хууль, 2 тогтоолыг хэлэлцжээ. Ингэхдээ төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагасан хууль, тогтоолын төслүүдийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн байна.  

Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн нэг хүйсийн доод хэмжээ 40-өөс доошгүй байх саналыг хэлэлцжээ.  

 МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулинд 20 хувиас доошгүй байгаа. Өргөн баригдсан хуулийн төсөлд 30 хувиар тусгасан. УИХ-ын эмэгтэй гишүүдийн 40 хувь болгох санал дэмжигдсэн. Бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд 30-аас доошгүй хувь байна гэсэн анхны төслөө дэмжихээр шийдвэрлэлээ. Эмэгтэйчүүдийн квотыг үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нам, эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүний дотор 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар боллоо гэсэн мэдээллийг өгсөн юм.  Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон бууруулах саналыг тус бүлгийн эмэгтэй гишүүд дэмжээгүй бөгөөд эрэгтэй гишүүд олонхоороо шийдвэрлэсэн байна. 



1
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18