“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023” эдийн засгийн форум болно

Ц.Цэрэнбадам
2023/06/12

Орхон аймаг энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумыг зохион байгуулна.  

Форумын эхний өдөр улс, орон нутгийн эдийн засгийн хөгжил, шийдлийн талаар илтгэл тавьж, орон нутагт хэрэгжих боломжтой томоохон төслүүдийг танилцуулах ажээ. Мөн форумд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд зарим зочид төлөөлөгчидтэй орон нутгийн зүгээс хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.

Харин 16, 17-ны өдрүүдэд  “Смарт Эрдэнэт-2023” экспо болно. Тус экспогийн үеэр хэрэглэгчид чиглэсэн 10 гаруй үйлчилгээг нэгтгэсэн “Смарт Эрдэнэт” аппликейшны нээлтийн арга хэмжээ болохоороо онцлогтой. Түүнчлэн мэдээллийн технологийн байгууллагуудын экспо зэрэг технологийн салбарын томоохон арга хэмжээнүүд болно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудыг идэвхжүүлэх нь энэхүү форумын зорилго юм.  

Зохион байгуулагчаар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18