ХЭҮК: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдсон хоригдогч байхгүй

Л.Бямбажав
2023/06/10

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдын баталсан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай удирдамжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг хариуцсан албан хаагч нар ШШГЕГ-ын харъяа 15 аймгийн Цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байгаад эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон баривчлагдсан, ял шийтгэгдсэн хүмүүс байгаа эсэх, хоригдогчийн хууль зүйн туслалцаа авах эрх, түр болон удаан хугацааны уулзалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх, хоолны хүнсний орц норм, илчлэг, хоригдогчдоос ангийн удирдлага, бусад эрх бүхий байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдол, саналын бүртгэл, түүний шийдвэрлэлтийн байдалд танилцаж ажиллалаа.

Мөн 64 хоригдогчтой ганцаарчлан ярилцлага хийж, санал хүсэлтийг хүлээн авч хянаж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан Цагдан хорих байранд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 264 хүн хоригдож байгаагаас 242 буюу 91.6 хувь нь эрэгтэй, 13 буюу 4.9 хувь эмэгтэй, 9 буюу 3.4 хувь нь хүүхэд байна.

Хоригдогчдын холбогдсон хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашгийг хамгаалсныхаа төлөө хэрэгт холбогдсон, эрх чөлөөгөө хязгаарлуулж цагдан хоригдсон хоригдогч байхгүй байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн хүний эрхийн зөрчил арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээ авч ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


5
angry
0
care
6
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18