Д.Отгонбат: Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй

Л.Бямбажав
2023/06/09

Хөгжлийн банкны гэх хэрэг 39 дэх өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "Вертекс майнинг партнер" ХХК-д зээл олгохдоо эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй билээ. Тэгвэл энэхүү зээл гарсанаас үүдсэн хохирол, хор уршгийн улмаас гэмт хэргийн шинж тодорхойлогдож орж ирэх ёстой боловч тодорхой бус. Түүнчлэн барьцаа хөрөнгө, хууль зүйн дүгнэлтийг нэг өдрийн дотор гаргуулсан хэмээн буруутгаж буй юм. Гэтэл Хөгжлийн банкны хуульд гурав хоногийн дотор гаргах талаар журамласан байдаг талаар Г.Амартүвшингийн өмгөөлөгч Д.Отгонбатын зүгээс илэрхийлэв. Ингэхдээ тухайн үед Г.Амартүвшингийн удирдлага дор ажиллаж байсан таван этгээдүүдээс мэдүүлэг авахдаа "Г.Амартүвшинг заачих. Тэгвэл чамайг энэ хэрэгт шалгахгүй" гэж дарамталсан гэх мэдээллийг ч өгсөн юм.

Тэрбээр "Вертекс Майнинг Партнерс компанид зээл олгоход мэргэжилтнүүд, зээлийн хорооны гишүүд, ТУЗ-ийн гишүүд гээд нийт 22 хүн оролцсон. Тэд бүгд "Вертекс Майнинг Партнерс" компанид зээл олгохоор санаатай үзэл бодлоор нэгдээгүй, журмын шаардлага хангаж байсан учраас зээл олгох процесс явагдсан гэж мэдүүлж байгаа. Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18