Тусгай сангуудаас улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс санхүүжих ёстой юу?

О.Шүрэнцэцэг
2023/06/09

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нийт 25 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сангууд тус тусын зорилготой. Боловсролын зээлийн сан нь суралцах чин хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй ч сурлага сайтай хүүхдүүдийг санхүүгээр дэмжих, зорилготой хариуцлагатай оюутан сурагчдыг санхүүжүүлэх зорилготой, 

ЖДҮХС нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх бичил гэсэн ангилалд хамаарч буй ААН-д зээл олгох, 

ХААДС нь хүнс хөдөө аж ахуйн салбарын үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Нэмээд МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК. Тус банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Зорилго нь тодорхой сангууд, үндэсний хэмжээнд хөгжлийг дэмжих томоохон банк гээд томоохон дүнтэй санхүүжилт нь улс төрчид, албан тушаалтнууд тэдний хамаарал бүхий хүмүүсийг чиглэж байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН...

Мэдээллийг олон нийтэд ил болгоход сангуудаас зээл авсан зээлээ төлөөгүй улстөрч, албан тушаалтнуудын нэрс ил болсоор байна. Ингэхдээ бүх санд гараа дүрсэн улс төрчид ч цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа. ХААДС болон Хөгжлийн банкнаас зээл авсан, хүүгээ БЗС-гийн зээлээр гадаадад сургасан. БШУ-ны сайд асан Л.Гантөмөр. ХААДС-аас зээл авсан, охиноо БЗС-гийн зээлээр сургасан зэргээр цааш хөвөрнө. Өнөөдрийн байдлаар БЗС-гаас зээл авч бусдын боломжийг хулгайлж суралцсан 100 гаруй улс төрч, албан тушаалтнуудын нэрс олон нийтэд ил болоод байна. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН...

Тус сангаас экс ерөнхийлөгч Х.Баттулгаас авахуулаад эрх мэдэл, албан тушаалтнууд хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулан зээл авсан, авсан зээлээ төлөөгүй зэрэг нь ил болоод байна. Экс ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Соёлын сайдын аав Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг,  Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат тус сангаас зээл авч, авсан зээлээ төлөөгүй чанаргүй зээлдэгч болоод байгаа юм.

 Иргэд, энгийн бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлж зээл авчихаад эргүүлж төлөхгүй луу унждаг гээд улс төрчдөд ичих нүүр үгүй болоод удаж байна. ЖДҮ гээд яривал холбогдоогүй УИХ-ын гишүүн үлдэхгүй. Ингээд харахаар тусгай сангууд улс төрчдөд зориулсан ч юм шиг. Эрх мэдэл, албан тушаалтай, мэдээлэлд ойр бол бүх л боломжийг эдэлдэг жишгийг тэд тогтоожээ. Эндээс нэг л асуулт гарна.

 


13
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20