Ж.Сүхбаатар: Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 40 хүртэлх хувьд байх ёстой

М.Төгөлдөр
2023/06/08

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ. Тэрбээр: 
Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байлаа. Улмаар 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хасаж байв. Яг энэ үеэс л улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэх байр суурийг Миний бие илэрхийлсээр ирсэн. Улмаар 2008 оны сонгуулиар УИХ-д 3 эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 оны парламентад 20 хувийн квот дэмжигдсэн юм. Ингээд холимог тогтолцоотой сонгууль зохион байгуулснаар 11 эмэгтэй сонгогдож, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байдаг.

 
Харин энэ удаад Сонгуулийн тухай хуулийн 20 хувийн квотыг 40 хувьд хүргэх тухай хөндлөө. “Яагаад тэгш эрх чухал вэ?” гэх үндэслэлээ хамгаалж, тайлбарласан ч хараахан дэмжигдсэнгүй.
Монгол Улсын хүн амын 50.7 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 40 хүртэлх хувьд байх ёстой. Энэ бол эрчүүд эрх мэдэл, байр сууриа алдах тухай асуудал биш хөгжлийн асуудал гэдгийг сануулсаар ирсэн билээ.


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18