Нярайн эндэгдэл, амьгүй төрөлт 38.9 хувьтай байна

М.Төгөлдөр
2023/06/08

Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Салбар зөвлөл байгуулах тухай" А/502 дугаар захирамжаар “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгуулж, анхны хурлаа өнөөдөр хийлээ. Салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар,  ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хурлыг удирдан явуулсан юм.

Хурлаар нийслэлийн эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг авч үзвэл нярайн эндэгдэл, амьгүй төрөлт 38.9 хувь, төрөлхийн хөгжлийн гажиг 20.6 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 19.1 хувьтай байна. Мөн бусад өвчлөлтүүд ч эндэгдэлд нөлөөлж байгаа юм.

Хурлын төгсгөлд салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө салбар зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нарт эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Тэрчлэн зургаадугаар сарын 30-наас өмнө дүүрэг тус бүрд салбар зөвлөл байгуулан хуралдаж, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнан ажиллахыг үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18