Д.Амарбаясгалан: "Тавантолгой ХК"-д томилсон БЭТ-ийн эрхийн хугацааг дуусгавар болголоо

Н.Мижидмаа
2023/06/07

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: "Жижиг “Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон байсныг цаашид ажиллах шаардлагагүй гэж үзлээ. “Тавантолгой” ХК-д ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг БЭТ-өөр томилон ажиллуулсан. Жижиг “Тавантолгой” ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй ил тод явуулах горимыг алдагдуулж ирсэн гэдэг дүгнэлт гарсан байгаа. Компани нь ашигтай ажиллахаас гадна компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, олборлолтын технологио сайжруулах, арга хэлбэрээр сайжруулах чиглэлээр огтоос хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулсан байгаа. Засгийн газраас тус компанид БЭТ томилсноор ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани жижиг "Тавантолгой" компани хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсныг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулаад байна. “Тавантолгой төмөр зам” компани дээр Засгийн газраас БЭТ томилсон байсан. БЭТ –ийн зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул хүчингүй болгосон" гэв.


1
angry
0
care
0
haha
2
liked
2
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18