Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурлыг зохион байгуулав

О.Шүрэнцэцэг
2023/06/06

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат нээж үг хэллээ.

Хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулахдаа, “Харилцан итгэлцэл. Хамтын хүчин чармайлт. Хамтын үр дүн.” гэсэн уриан дор үйл ажиллагаа нь хэвийн, тогтмол, тасралтгүй үргэлжилж ирсэн”-ийг тэмдэглэв.

Энэхүү танилцуулга болон Нийгэмлэгийн Төлөвлөлт, зохицуулалтын, Судалгаа, хөгжлийн болон Сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын Газрын тайланг Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын Ерөнхийлөгч, дарга, Ерөнхий шүүгч нар сонсож хэлэлцүүлэг хийлээ.

Дараа нь  “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдвээр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Олон улсын симпозиум  боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат симпозиумыг нээж хэлсэн үгэндээ, “Анх санаачилга гарган шавийг тавилцсан энэхүү нийгэмлэгээ удирдан олон улсыг хамарсан тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй эдгээр он жилүүд бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түүхэн цаг хугацаа, нэр төрийн хэрэг юм. Энэ цаг хугацаанд бид дэлхий нийтийг болон бүс нутгийн шинжтэй олон сорилт бэрхшээлтэй нүүр тулсны зэрэгцээ хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоо бэхжүүлж чадсан.” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш нь “Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн улс орны Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын хүний үндсэн эрхийг хамгаалах бүрэн эрх өргөжин, уг асуудлыг харьяалан шийдвэрлэх маргаандаа хамааруулах, эсхүл илүү өргөжүүлэх хандлага нийтлэг болж байна. Энэ хүрээнд хувь хүнээс /иргэнээс/ Үндсэн хуулийн шүүх, хяналтын байгууллагад хандах боломж илүү нээлттэй болж хөгжиж ирлээ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийн шүүхүүд болон тэдгээртэй адил чиг  үүргийг хэрэгжүүлэгч институциудын гүйцэтгэх үүрэг өнөөгийн нийгэмд улам өндөр” болж байгааг цохон дурдаад, “Азийн нийгэмлэг нь  цаашдаа энэ бүс нутгийн Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, улмаар хөгжин дэвших гол гүүр, хөшүүрэг болох нь дамжиггүй”  юм гэлээ.

Симпозиумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт ба шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэхдээ тухайлбал, шүүхэд хандах эрхийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт ба Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр, Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийн талаарх асуудалд симпозиумд оролцогсдын анхаарлыг хандуулав.

Симпозиумын салбар хуралдаанаар Индонези, Казахстан, Киргиз, Мьянмар, ОХУ, БНСУ, Турк, Тайланд, Пакистан зэрэг орны Үндсэн хуулийн шүүхийн   төлөөлөгчид   Үндсэн хуулийн хяналтын хүрээнд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, хөхиүлэн дэмжихэд Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаа, баримталж буй эрх зүйн зохицуулалт, түүнийг улам боловсронгуй болгох зэрэг тулгамдсан асуудлаар 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 29 минутын өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20