​ Х.Баттулгын зөвлөхийн “Шинэ яармаг цогцолбор”-ын үл хөдлөхийг Хөгжлийн банкнаас борлуулж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2023/06/06

Экс ерөнхийлөгч Х.Батттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярын “Шинэ яармаг цогцолбор” төслийн 41 орон сууц, 332 авто зогсоол, баригдаж дуусаагүй 7 блок орон сууц, 16 авто зогсоол болон үйлчилгээний зориулалттай байр газрын хамт Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байна. Ингэснээр Хөгжлийн банк тус обьектуудыг борлуулах үйл ажиллагаа эхлүүлжээ. Эргэн сануулахад, "Нью яармаг хаусинг прожект" ХХК "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүнээс 59 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан юм.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 1,3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Мөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270.8 тэрбум төгрөг байгаа юм.


0
angry
1
care
3
haha
9
liked
2
love
5
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 29 минутын өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20