Хамгийн их хадгаламжтай УИХ-ын гишүүд

Л.Бямбажав
2023/06/06

  Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу улстөрчдийн  хөрөнгийн мэдээлэл удахгүй шинэчлэгдэн нийтэд ил болно. 

Үүнтэй холбоотойгоор бид өмнөх оны ХОМ-ээс хамгийн их хадгаламжтай гишүүдийн мэдээллийг эргэн сануулья. 

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Өнгөрсөн оны хөрөнгө орлогоороо бусдаасаа тэргүүлсэн. Тэрбээр 8.7 тэрбум төгрөгийн жилийн орлоготой. Мөн амины нэг, нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээр нь 4.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Түүнчлэн 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 4.9 тэрбум төгрөгийн авлагатай.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Жилийн орлогоороо БШУ-ы сайдын дараа жагсав. Тэрбээр жилийн 5 тэрбум төгрөгийн орлоготой, нийтийн хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой. 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 500 саяар үнэлэгдэх range rover загварын нэг, lexus-570 маркийн нэг автомашинтай.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Жилийн орлого нь 63.3 сая төгрөг. 1.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Жилийн 34 сая төгрөгийн орлоготой. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай. 6.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хоёр тэрбум төгрөгийн авлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жилийн 187 сая төгрөгийн орлоготой. 1.1 тэрбумаар үнэлэгдэх нийтийн гурван орон сууцтай. Дөрвөн хэсэг газрыг эзэмшдэг, долоон хэсэг газрыг өмчилдөг бөгөөд эдгээр нь нийт 520 саяын үнэлгээтэй. 6.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай.


7
angry
1
care
4
haha
1
liked
1
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18