МАН бүлэг: Төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Ц.Цэрэнбадам
2023/06/05

МАН-ын намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоо хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгөө гарч байна.

Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө батлах учиртай. Иймд хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зайлшгүй хэлэлцэх хуулиуд бий. Дээрх хоёр хуулийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнүүлж, батлахаар бүлгийн хурлаар тохирлоо.

Гуравдугаарт, Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг нь УИХ хэлэлцэж дэмжсэн ч Засгийн газрын зарим гишүүний зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Ийм л Боловсролын багц хуулийн төслийг БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.

Дөрөвдүгээрт, Нийгэмд хүлээгдэж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Төсвийн тодотгол хийнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаж батлахаар тогтлоо.
Засгийн газраас лхагва гарагт Төсвийн тодотголыг өргөн барина. Ингэснээр пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Дээрх таван томоохон хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа тул эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо.

Мөн Засгийн газрын зүгээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг Гэр бүлийн тухай хуультай уялдуулан хэлэлцэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилтээр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажил БШУЯ-ны харьяанд ихээхэн удааширч байгаа учир тус асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллах, эргээд бүлгийн хуралд мэдээллэх чиглэлийг өглөө” гэв.

May be an image of 2 people




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18