Шуурхай: Боловсролын зээлийн сангийн удирдлагуудын гэрт нэгжлэг хийж, заримыг нь цагдан хорино

Л.Бямбажав
2023/06/05

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харья Боловсролын зээлийн сангаас шаардлага хангаагүй байж зээл авсан бол оролцсон бүх талыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шуурхай ажлыг хэсэг байгуулагдаад ажиллаж буй. 

 Боловсролын зээлийн сангийн асуудалд холбогдсон бүх хүнд прокуророос өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг нээсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр /2023.06.05/ Эрүүгийн цагдаагийн газраас 2016 оноос хойш  тус сангийн захирлаар  ажиллаж байсан хүмүүсийн гэрт нь нэгжлэг хийж, цагдан хорино гэх мэдээлэл байна. Тодруулбал, 2016-2019 онуудад гурван удаа Боловсролын зээлийн сангийн захирлаар ажилласан П.Лхагвасүрэн,  2019-2020 онд тус сангийн захирлаар ажилласан М.Ариунжаргал, 2020 оны гуравдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл захирлаар ажилласан Ж.Ариунболд, өдгөө даргаар нь ажиллаж буй Д.Гарди нарын гэрт нь нэгжлэг хийж, заримыг нь цагдан хорьж магадгүй аж.

БЗС-гийн асуудалд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байгаа билээ.

Ажлын хэсэг тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй. 

Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байгаа аж.




 


6
angry
0
care
10
haha
93
liked
5
love
6
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18