“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчдыг танилцуулж байна

М.Төгөлдөр
2023/06/03

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ.  Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь өдөрлөг болон өргөжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 20 мянга гаруй хүн гүйж байна. Тодруулбал, өдөрлөгт спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллагууд оролцож буй юм. Мөн гүйлтийн зам дагуу дөрвөн усны цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлж буй.

Марафонд оролцож буй дотоод, гадаадын нэр хүндтэй тамирчдын амжилтаас танилцуулъя.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин.

Түүний марафон гүйлтийн дээд амжилт 2:16:18 секунд юм.  

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Дамбадаржаагийн Гантулга

Д.Гантулга “Рио-2016” олимпын наадам, 2014, 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа

“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч, 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафон гүйлтийн Монгол Улсын рекордын эзэн, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн таван удаагийн аварга, Монгол Улсын 20 удаагийн аварга, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин. Түүний марафон гүйлтийн дээд амжилт 21095 м зайд 1:13:31 секунд юм.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти

Итали Улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байсан.  2020 онд Тайландад болсон “Amazing Thailand Marathon”-д 2:23:52 секундийн амжилтаар 7-р байрт, “Шиамэн–2020” марафонд 2:13:47 секундийн амжилтаар  8-р байранд тус тус шалгарсан, Кени Улсын шилдэг тамирчдын нэг.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Киура Денис Мугенди

Тэрбээр “Chi Zhou-2019” тэмцээний алтан медальт, Итали Улсын “Палермо-2021” марафонд 2:23:54 секундийн амжилт, 2016 онд болсон “Чунгчин” олон улсын тэмцээнд 2:21:05 секундийн амжилт үзүүлж, шилдэг 20-д шалгарсан тамирчин юм.

Япон Улсын хагас марафоны эмэгтэй тамирчин Акемото Ай

2022 онд Япон Улсад болсон “Hofu Yomiuri“ бүтэн марафонд оролцож, 2:34:17 секундийн амжилт үзүүлж хүрэл медаль медаль хүртсэн. 2019 онд Япон улсад болсон Үндэсний корпорацийн нэрэмжит хагас марафонд 1:12:49 секундийн амжилт үзүүлсэн.

Франц Улсын хагас марафоны тамирчин Боукебал Азиз

Испани Улсад болсон “Барселон-2022” хагас марафонд оролцож, 1:03:54 секундийн амжилтаар 13-р байрт шалгарсан тамирчин юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 5 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 5 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 5 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 10 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27