Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулахад цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг чухал нөлөө үзүүлнэ

Л.Бямбажав
2023/06/02

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар шинээр байгуулагдаад ажиллаж байна.

Тус газар нь төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хурдан шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн боомт, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт шат дараатайгаар нээж байна.


2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан билээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, тухайн иргэнийг таних танилт нэвтрэлтийн “ДАН” системийг хуульчилсан. Тус 2 системийг ашиглаж төрийн үйлчилгээг хүргэхээр “ХУРДАН” үйлчилгээний нэр бий болсон.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн боомт, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан нийт 504 цэгийг шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад газарт нээгдсэн “ХУРДАН” цэгүүд:

  • Төв шуудан дахь “ХУРДАН” цэг;
  • Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;
  • Улаанбаатар их дэлгүүр;
  • Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;
  • Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;
  • “Да хүрээ” авто худалдааны төв;
  • Баянзүрх дүүрэг “Жанжин” клуб;
  • Улиастайн нэгдсэн зах;
  • 22 авто худалдааны төв;
  • Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байр;
  • Баянхошууны тойргийн “Номин агуулах” худалдааны төв;
  • Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар, 11 дүгээр хороолол, Дөлгөөн нуур салбар /4 салбарт/;
  • Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь 24 салбар
  • Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт 5 салбарт Хурдан цэг ажиллаж байна.

 Нийт 44 цэгийг нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Мөн 21 аймгийн төвд 5, 6 дугаар сард төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Дорноговь, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Архангай, Завхан, Дундговь, Хэнтий, Дархан-Уул зэрэг 11 аймагт тус тус нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэн Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хурдан шуурхай хүргэн ажиллаж байна. Удахгүй төрийн үйлчилгээг иргэд бүх сумаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг  47 дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүргэнэ.

Одоогоор:

  • Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газарт (1 цэг),
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (1 цэг),
  • Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар (1 цэг),
  • Австрийн Вена хот (1 цэг)

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод (1 цэг) нийт 5 цэгт Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулан ажиллаж байна.

Мөн Гашуун сухайт хилийн боомт цагаан хад суурьшлын бүсэд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд цаашид Замын үүд, Алтан булаг зэрэг боомтуудад “ХУРДАН” цэгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж Операторын горимоор иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг (Иргэний үнэмлэх, оршин суугаа газрын, гэрлэсний бүртгэлийн, гадаад паспортын, төрсний бүртгэлийн лавлагаа гэх мэт)  авах болон гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн үйлчилгээг нэг цонхоор авах боломжтой бөгөөд нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хун, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.

 

 


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 6 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 6 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 6 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 11 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27