Г.Занданшатар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа хэлсэн үгнээс онцлох ишлэлүүд

Б.Хонгорзул
2023/06/01

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа хэлсэн үгнээс онцлох ишлэлүүд

  • Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бол 2019 оны ҮХНӨ-ийн дутууг гүйцээж байна гэж ойлгож болно.
  • Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно
  • Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр  цогц өөрчлөлт болж чадна
  • Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Дагаж гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй
  •  Өнөөдрөөс Монголын нийгэмд том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Шударга ёс, үнэн зөвийг иргэд хүсэмжилж байна. Хэрсүү иргэд тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна
  • Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд  зохион байгуулалттай халдаж, ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай, санамсаргүй үйлдэл гарч байна
  • Эдийн засаг өсч, буруу булхай илчлэгдэж, бохир арга барил үйлчлэхээ больж байгаа нь гадаад, дотоодын зарим бүлэглэлд таалагдахгүй байж болно. Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийхээ тод томруун харуулах ёстой
  •  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж, хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна



1
angry
0
care
7
haha
1
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18