Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

О.Шүрэнцэцэг
2023/05/31

 Монголын түүхэнд нэгэн шинэ он, сар, өдөр өнөөдрийн огноогоор бичигдэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталлаа. Чингэхдээ 63 гишүүн санал хураалтад оролцож, 62 гишүүн дэмжсэн нь Монголын парламент 76-гаас 73 гишүүнтэй ажиллаж байсныг, энэ өдөр 63-уул хууль баталсныг гэрчлэх баримт болон үлдэж байна. 

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт:

1.УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна.

2.УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгоно.

Үндсэн хуульд эдгээр өөрчлөлтийг оруулж баталснаар эрх баригч МАН улс төрийн шинэ хуудсыг нээж буйн хувьд эргэлзээ төрүүлэх ч багадам улс төрийн эрсдэл дунд орж байна. Сонгуулийн өмнөх жил огцом эрсдэлтэй хөдөлгөөн хийхгүй байхыг хичээдэг эрх баригчдын тактик энэ удаа ийн өөрчлөгджээ. Нийгмийн санаа бодлыг чилээсэн томоохон дуулиануудын бай нь МАН өөрөө болж зогсохыг бид яг одоо харж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болох тухай бүрд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

Энэ удаагийн ҮХНӨ-ийг түүний удирдсан УИХ баталсны дараа хэлсэн эхний үгэндээ Г.Занданшатар “УИХ-ын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. Энэхүү өөрчлөлт зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм” хэмээв.

Тааруу хэрэгжүүлбэл сайн хууль ч мууддаг тул хамгийн чухал цэг нь ирээдүй цаг. ҮХНӨ-ийн хэрэгжилтийн үр дүнг бодит амьдралаасаа хүмүүс үзэх л үлдлээ. ҮХНӨ-ийн араас Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн болон Нийтийн ашиг сонирхлын тухай хуулиуд өөрчлөгдөхөөр хүлээгдэж байна. Эдгээр нь цогцоороо Монголын улс төрд эрс шинэчлэлийг авчрах, хөгжлийн хурдыг ахиулах учиртай.

 

    


6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“The MongolZ” баг Соёлын элчийн гэрчилгээгээ гардан авлаа 8 цагийн өмнө
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно 9 цагийн өмнө
Таван шарын гүүрэн гарцын барилга угсралтын ажлын бэлтгэлийг хангаж байна 9 цагийн өмнө
Шатахууны нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо 9 цагийн өмнө
Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачилжээ 10 цагийн өмнө
Албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдлыг шалгажээ 11 цагийн өмнө
Ахлах ангийн хичээл ирэх Даваа гарагаас цахимд шилжинэ 11 цагийн өмнө
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ 11 цагийн өмнө
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай 12 цагийн өмнө
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ 12 цагийн өмнө
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо 12 цагийн өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 13 цагийн өмнө
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ 13 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ 13 цагийн өмнө
Онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн манлайлсан ​72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа 14 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилжээ 15 цагийн өмнө
Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Иргэн: Хоёр хүүхэд маань хатгаа авсан. Нэгийг нь 10 настай эгч нь сахихаар боллоо 15 цагийн өмнө
Дараах байршилд цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө