Хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй ЭШЛЭЛ үгс

Ц.Цэрэнбадам
2023/06/01

Монголчууд хүүхдийн хүмүүжил, ирээдүйн сайн сайхан амьдралын үндсийг тавихын тулд үр хүүхдээ үлгэр, домог, зүйр сэцэн үгс, сургаал үгсээр хүмүүжүүлж ирсэн. Энэ удаад бид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн хүмүүжилд хэрэг болох эцэг эхчүүдэд санах сэрэхэд нь тус болох суутнуудын хэлсэн үгсийг нэгтгэн хүргэж байна.

  • Хүүхдээ ухаантай хүн болгоё гэж бодож байвал үлгэр уншиж өг. Илүү ухаантай хүн болгоё гэвэл бүр их үлгэр уншиж өг.    Альберт Эйнштейн
  • Хүүхдүүд буддаг ном биш. Тиймээс тэднийг өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж бүү зүтгэ. Халед Хоссейн
  • Хүүхэд бол толь. Тэд бидний хийж буй үйлдэл, хэлсэн үг бүрийн тусгал. Пам Лео
  • Хүүхдэд шүүмжлэлээс илүү үлгэр дуурайлал хамгаас чухал. Иосеф Иоюбер
  • Хүүхэд өөрийнх нь үгийг сонссоны дараа таныг сонсож сурна.  Жейн Нельсен
  • Хүүхэдтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хэзээ ч хий дэмий өнгөрдөггүй. Даун Лантеро 
  • Нэгэнт эвдэрсэн хүнийг засахаас илүү хүүхдийг сайн хүн болгож хүмүүжүүлэх нь амархан. Фредерик Дугласс
  • Аавуудын хүүхдийнхээ төлөө хамгийн сайн хийж чадах зүйл бол ээжийг нь хайрлах юм. Теодер Хесбург
  • Бид хүүхдүүддээ аливаа маргааныг зэвсгээр биш үгээр шийддэг байхыг заах ёстой. В.Ж.Клинтон
  • Хүүхдийн нүдэнд ертөнцийн долоон гайхамшиг биш долоон сая гайхамшиг харагддаг. Уолт Стрейтиф
  • Хүүхэд бүрийн сонсож өсөх долоон үг: Би чамд хайртай, Чамаараа бахархаж байна, Намайг уучлаарай, Би чамайг уучилж байна, Чамайгаа сонсож байна, Энэ бол чиний үүрэг, Чи хэр их чинээ хичээнэ, төдий чинээ амжилтад хүрнэ.  Шерри Кампбелл

 Үг бол хамгийн хүчтэй зэвсэг билээ. Урмын үгийг үр хүүхдээсээ хэзээ ч бүү харамлаарай.


3
angry
8
care
1
haha
3
liked
4
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18