БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

М.Төгөлдөр
2023/05/31

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан.

Тухайн тэтгэлгийг сонирхосон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлнэ.

Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.

Бүртгэл 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр дуусахыг дахин сануулж байна.

Суралцах мэргэжлийн чиглэл
Бакалавр
- Аюурведийн анагаах ухаан, мэс засал
- Сиддха анагаах ухаан, мэс засал
- Унани анагаах ухаан, мэс засал
- Хомеопати анагаах ухаан, мэс засал
- Иогийн шинжлэх ухаан
- Иог шастра

Магистр
- Аюурвед
- Сиддха
- Унани
- Хомеопати

Доктор
- Аюурвед
- Унани

Дараах зүйлийг анхаарна уу:
- Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.

- Өргөдөл гаргагч нь бүрэн дунд боловсролын түвшиндээ математик, физик болон химийн хичээл зайлшгүй судалсан байна.

- Өргөдөл гаргагч нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд Элчин сайдын яамнаас англи хэлний шалгалт авна.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу. www.ayush.gov.in
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 6 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 6 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 6 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 11 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27