Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Л.Бямбажав
2023/05/30

МАН-ын бүлгийн хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцснээс гадна, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх долдугаар сарын 1-нээс олгохоор болжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан хүүхдүүдэд  нөхөн олгохоор болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

 Tэрээр энэ талаар хэлэхдээ "Төсөвт тодотгол хийх саналаа намын бүлэгтээ танилцуулж, шийдвэр гарлаа. Маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барина. Хэд хэдэн зарчмын асуудлыг шийдлээ. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгож, нэгдүгээр сараас хойших бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор боллоо. Цалин, тэтгэврийн тухайд энэ тухайд хавтгайруулан нэмэх бус зөрүүг цэгцэлж, суурь хэмжээнд өөрчлөлт хийнэ. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай. Өнгөрсөн онд Засгийн газрын зүгээс эдийн засгийг тогтворжуулах хатуу бодлогууд авч хэрэгжүүлсний үр дүнд төсөв 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл нэмэх гарсан зэрэг эдийн засагт олон өөрчлөлт гарч гадна эрсдлээс бүрэн гарсан. Энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн бол одоогоор 20 сая тонн нүүрс гаргасан нь нийт төсвийн орлогын 36 хувь нь биелж, 337 тэрбум төгрөгөөр орлого давсан. Энэ хүрээнд цалин, тэтгэврийг нэмэх зохицуулалтыг хийнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нарт одоогоор 208 мянган төгрөг олгодог бол үүнийг 325 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Мөн асаргааны 83 мянган төгрөгийг 255 мянган төгрөг болно. Үүнд нийт 90 тэрбум төгрөг шаардлагатай. 

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг ч энэ удаад орхигдуулаагүй. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөг суусан, нэмэлт 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийднэ" гэлээ. 



6
angry
1
care
0
haha
9
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18