Унаач хүүхэд нь гэмтсэн уяачийн морь уяах эрхийг хасжээ

О.Шүрэнцэцэг
2023/05/30

Баянхонгор аймгийн Прокурорын газраас тус аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” гэгч бага насны 12 настай "Д” гэх хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад "Д” нь мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн "Ц” нь 2023 оны 02 дугаар сарын 25-ний өдөр өөрийн их насны морийг хөлслөх зорилгоор 12 настай "Д” гэх хүүхдээр их насны морио унуулж улмаар уг хүүхэд мориноос унаж эрүүл мэнддээ бөөрний язрал, хэвлий битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан байна.

 Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч "Ц” нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна” мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д засан " тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус тус зөрчиж хурдан морь унуулж түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд "Ц”-г гэм буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Мөн хохирогч "Д” хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч "Ц”-р Эрүүл мэндлийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч "Ц”д холбогдох хэргийг үйл баримтаас үзэхэд бага насны хүүхдээр хурдан морь унуулахад тавигдах стандарт хууль дүрмийн заалтыг нийт уяачид ягштал биелүүлж байх, хүүхдийг эрхийг хамгаалах ажлыг нэн түрүүнд тавих, энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналт хангалтгүй тавьдаг зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэж уг хэргийг шийдвэрлэжээ.


0
angry
2
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 28 минутын өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20