Хэнтийчүүд “Нээлттэй аймаг” өдөрлөгөө Улаанбаатар хотод зохион байгуулсан анхны аймаг боллоо

Ц.Цэрэнбадам
2023/05/29

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг бүр хүн амынхаа 10 хувьтайн тэнцэх иргэдийг орон нутагтаа татан суурьшуулах үүрэг хүлээсэн. Энэ нь нэг талдаа Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилготой бол орон нутгийн хувьд эдийн засгаа тэлэх боломж гэж харж байгаа юм. Тиймээс 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг нээлттэй өдөрлөгөө Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулж, шилжин суурьших хүсэлтэй 10,000 орчим иргэдэд /давхардсан тоогоор/ мэдээ мэдээлэл хүргэжээ. Өдөрлөгийн үеэр 15 иргэн Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу шилжих хүсэлтээ гаргасныг газар дээр нь шийдвэрлэж, газрын батламж гардуулсан байна.

Мөн орон нутагт ажиллах хүсэлтэй 10 оюутанд тус аймагт хэрэгждэг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ. Энэ удаагийн өдөрлөг нь Хэнтий аймагт шилжин очих иргэд ААН-үүд олгож буй боломж, хөнгөлөлтийн талаар Улаанбаатар хотын иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой байсан бол ирэх 6 дугаар сарын 24-нд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй ААН-үүдэд зориулсан хөгжлийн форумаа Чингис хотод хийхээр төлөвлөсөн аж.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18