УИХ-ын гишүүн Б.Энхбаяр БЗС-гийн мэдээлэл нийтэд ил болмогц зээлээ төлжээ

Л.Бямбажав
2023/05/26

Засгийн газраас хэрэгжүүлж буй "5 Ш" ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож байгаа билээ. 

 Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээлэл энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр олон нийтэд ил болсон. Тус сангийн зээлээр голдуу улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс гадаадад суралцсан атлаа буцаан зээлээ төлөөгүй нь ардын хүүхдүүдийн боломжоос хулгайлсантай адил үйлдэл болж буй. Тиймдээ ч Боловсролын зээлийн сангийн мэдээлэл өнөөдөр нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулж байна.

БЗС-гаас зээл авсан улстөрчдийн нэг болох УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дээрх мэдээлэл нийтэд ил гарсны дараахан тус сангаас авсан 32 мянган ам.долларын зээлээ буцаан төлжээ. 

Уг зээлийг БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны наймдугаар сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар тэглүүлсэн байдаг ч нийтэд мэдээлэл ил болмогц зээлээ яаравчлан төлсөн байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007-2009 онд суралцахдаа 32000 ам.долларын зээл авч суралцсан бөгөөд сургуулиа төгссөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Одоогоор тэрбээр уг асуудалд хэвлэл мэдээлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь анхаарал татаж буй. 


14
angry
0
care
4
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18