ЖДҮ-чин гишүүдээс хойш ЖДҮ сангийн төсөв багасч, зээлдэгчийн тоо буурчээ

Ц.Цэрэнбадам
2023/05/26

Жижиг, дунд үйлвэрийг хөгжүүлэх сангаас 2009 онд 1607 зээлдэгчид 40 тэрбум төгрөг, 2014 онд хамгийн их буюу 143 тэрбум төгрөгийн зээлийг 928 зээлдэгчид олгож байсан бол 2021 онд ердөө 12 зээлдэгч 810 сая төгрөгийн зээл авчээ. Эндээс ЖДҮХС байгуулагдсан 2009 оноос хойш зээлдэгчийн тоо жил ирэх тусам буурч, зээлийн санхүүжилтийн хэмжээ өмнөхөөсөө нэмэгдсэн байдалтай харагдаж байна. Тус сан анх байгуулагдахдаа буюу 2009 онд 1638 хүнд 38 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2018 онд ердөө 212 зээлдэгчид 96 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа юм. Энэ нь ЖДҮ-ийн сантай УИХ-ын гишүүд болон албан тушаалтнууд холбогдсон жилийн дүн юм.

УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан тус сангаас зээл авсан нь олон нийтэд ил болсон 2018 оноос хойш ЖДҮХС-гийн зээлийн санхүүжилт болон зээлдэгчийн тоо буурсан үзүүлэлт харагдаж байна. 2020 онд 22 тэрбум төгрөгийн зээл -249 зээлдэгч, 2021 онд 810 сая төгрөг -12 зээлдэгч,  2022 онд 19 тэрбум төгрөгийг -156 зээлдэгч тус тус авчээ. Санхүүжилт буурч зээлдэгчийн тоо багасч байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг хязгаарлаж байгаа явдал юм. Үүний буруутан нь санг тоносон албан тушаалтнууд мөн үү? гэх асуулт гарч ирнэ. ЖДҮ-ийн санг гишүүд нь нийлж тоночихоод, ЖДҮ-ийн зээл эзэндээ хүрдэггүй гэх ойлголт нийгэмд бий болсон. Үр дүнд нь ЗГ-ын тогтоол гарч  ЖДҮХС-г Жижиг, дунд үйлдвэрийн газар болгосон. Эцэст нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх санхүүжилт багасч, хамрагдах иргэдийн тоо ч хумигдаж байна.  

Энэ талаар бид эргэн сурвалжлах болно. Иргэдийн боломжийг хулгайлахад иргэдийн боломж хумигддаг байж болохгүй юм.

 


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18