МҮБХ: Э.Оюунболдоос оксандролон болон метандиенон гэх хоёр бодис илэрсэн

Л.Бямбажав
2023/05/26

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, үзэгчидтэй нээлттэй уулзалтыг өчигдөр /2023.05.25/ зохион байгуулжээ. 

Энэ үеэр цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн допингийн шинжилгээний мэдээллийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав танилцуулжээ. Цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн нэг болох улсын арслан Э.Оюунболдоос оксандролон болон метандиенон гэх S1 бүлгийн анаболик стероидын дээрх хоёр бодис илэрсэн. Тус шинжилгээнд бүдэрсэн бөхөд Б сорьцыг шинжлүүлэх эсэхээ 14 өдрийн дотор мэдүүлээрэй гэж тухайн өдрөө мэдээлэл хүргүүлсэн. Утсаа аваагүй учраас зурвасаар мэдээлэл өгсөн. Маргаашаас утас нь холбогдоогүй. Шинжилгээний хуудас дээрх гэрийн хаягаар гурван удаа очиход хүн байгаагүй.

Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр гэрт нь очиж шинжилгээний хариуг өгч гарын үсэг зуруулсан.
Тавдугаар сарын 7-ноос хойш 14 хоногийн хугацаанд Б сорьцыг дахин шинжлүүлэх эсэхээ хэлэх ёстой. Гэтэл дээрх хугацаанд нэг ч удаа хариу өгөөгүй учир мэдээллийг нь ил болгож байна. Бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ирж уулзах болов уу гэж хоёр сарын хугацаанд хүлээсэн боловч ирээгүй гэлээ. 


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
9
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18