Махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа

М.Төгөлдөр
2023/05/26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2023.05.25) хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Ажлын хэсгийн зорилгоТөрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоол, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, 2022 оны мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхэд чиглэгдэнэ. 

Ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрүүл мэндийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Аймаг, Нийслэлийн Мал эмнэлгийн газар
  • Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн холбогдох албан тушаалтнууд багтаж байна. 

Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хамруулан авах арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 22-ноос эхлэн 09 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх юм. 

 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18