Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд цахим шийдлийг нэвтрүүлнэ

М.Төгөлдөр
2023/05/25

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дэвшил авчрах, цахим шийдлүүдийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Голомт банктай хамтран “DIGITAL SME 2023” арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, үр ашгийг нэмэгдүүлж, цаг хугацаа, өртөг хэмнэх технологийн дэвшил, цахим хэрэглээг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж буй юм.

Энэ хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага”, “DIGITAL SME’s” буюу нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх шийдэл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “TomYo EdTech”, “Зочил” платформын давуу тал, инновацыг танилцуулсан.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа цахим шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал байна. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа 678 мянган иргэн, 43 мянган аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу цахим платформ дээр нэгтгээд нэг жилийн хугацаанд сегментчилнэ. Өөрөөр хэлбэл, аль салбарын ямар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжтой вэ, ямар чиглэлд дижитал хэрэглээг нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ платформ ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хэрэгтэй үйлчилгээг хүргэх, цаашлаад бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг үйл явц илүү хялбар болох юм хэмээв.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий:

-Орчин цагт дижитал шилжилт хийсэн компаниуд хөгжиж, эсвэл зах зээлдээ тэсэж үлдэж байна. Монголын томоохон компаниудын хувьд үүнийг амжилттай хийж буй. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай учраас  жижиг, дунд үйлдвэрлэлийн хувьд энэ тал дээр хоцорч байна. Тэгэхээр бид энэ салбарт цахим шилжилт хийхийн тулд мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор төлөвлөөд ажлаа эхэлсэн гэсэн юм.

Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг:

-Манай  банк жижиг, дунд үйлдвэрлэгч харилцагчдадаа зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргээд зогсохгүй тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд нь туслах, дараагийн шатанд гарахад нь нэмэр болох менторшип хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Цаашид энэ салбарт цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд юу хийж болох вэ, ямар боломж, гарц байна вэ гэдгийг өнөөдөр хэлэлцэж байна. Эхний ээлжид бид жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өгөгдөл дээрээ суурилаад платформ хөгжүүлэхийг зорьж байгаа хэмээлээ.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас  энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, төрийн худалдан авалтаар дэмжих, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Түүнчлэн ЖДҮҮ салбарт дижитал шийдлийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар оролцогч талууд Санамж бичиг байгуулав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18