Х.Болорчулуун: Мал сүргийг бүртгэлжүүлэхээр нэг ч ээмэгний худалдан авалт хийгдээгүй

Л.Бямбажав
2023/05/25


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд таныг 10, 20, 40 тэрбум төгрөгөөр үхэр сүрэг, бод малыг ээмэгжүүлэхээр ээмэгний худалдан авалт хийсэн гэх мэдээлэл гарч байна. Үнэхээр худалдан авалт хийгдээд байгаа юу. Мал сүргийг ээмэгжүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх үү. Үүнд та тайлбар өгөхгүй юу? 

-2023 оны улсын нэгдсэн төсөвт бод мал, үхэр сүргийг ээмэгжүүлэх нэг ч төгрөг батлагдаагүй. Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг Малын генетик, нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хуульчилсан байдаг. Засгийн газар болон салбарын яам хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлж, цахим бүртгэлд хамруулах ажлыг улс орон даяар үе шаттай эхлүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 424 дугаар тогтоолоор “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” шийдвэрийг гаргасан. 

Эхний ээлжид энэхүү “эрүүл бүс”-д багтсан 7 аймгийн 71 сумын 1,2 сая толгой үхэр сүргийг ялган тэмдэглэж бүртгэл мэдээллийн санд оруулах зорилт дэвшүүлэн ажилласан.  Энэ ажлыг олон улсын төсөл хөтөлбөр, яамны хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 2,5 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулалт зарласан боловч оролцогчийн зүгээс тодруулга хүссэн. Тодруулгад хариу өгч, тендер шалгаруулалтын дагуу бараа нийлүүлэгдэх хугацаа нь малыг ялган тэмдэглэх технологит хугацаанаас хоцорсон тул тендер шалгаруулалтыг хойшлуулсан.

Үхэр сүргийг ээмэгжүүлэх ажлыг шүлхийн вакцин хийх хугацаа буюу 4-р сарын 15-наас 5-р сарын 15-нд хооронд хийх үеэр хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байсан  боловч технологит хугацаанаас хойшилсон тул энэ жилийн тендер сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Тэгэхээр мал сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэхээр нэг ч ээмэгний худалдан авалт хийгдээгүй гэсэн үг. 





1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18