С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар сурсан хүмүүсийн нэрийг энэ долоо хоногт зарлана

Л.Бямбажав
2023/05/24

БЗС-ийн мэдээллийг ил болгосонтой холбоотойгоор ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан хүмүүсийн мэдээллийг ил болгох талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ.


Тэрбээр “Манай салбарт харьяалагддаг зам тээвэр, иргэний нисэхийн  боловсон хүчнээ тодорхой хэмжээгээр бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын зам тээврийн салбарт зайлшгүй бэлдэх ёстой ажил, онцлогтой салбар. Гэрээ хийж боловсон хүчнээ үеийн үед сурч эхэлсэн юм билээ.

ИНЕГ-ын хувьд 2005-2022 оны хүртэл нийтдээ 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг нийт 375 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор тэтгэлэг олгосон. Энд мэргэжилтэй албан хаагч болон тэдний хамааралтай хүмүүс багтсан байгаа юм байна лээ. Эндээс дийлэнх нь одоо салбартаа ажиллаж байна. Онгоцны нисгэгч, нислэгийн удирдлагч, техник, засварын мэргэжилтэн зэргээр ажиллаж байна. Зайлшгүй мэргэжлийн хүн энэ салбарт хэрэгтэй.  Гэхдээ тэдэн дунд ашиг сонирхлын зөрчил, албан тушаал нөлөө, сонирхлын байдлаа ашигласан хүмүүс байж болзошгүй байна. 

Тиймээс ИНЕГ-ыг зардлаар сурсан хүмүүсийн нэрийг баасан гаригт танилцуулъя. Үүнд бас та бүхэн авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.  Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тэтгэлэг аваад  эргээд салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг буруутгах шаардлага байхгүй. Харин сурчихаад ажлаа хийгээгүй, эрх ашиг албан тушаалын байдлаараа хамааралдаа аваад өгсөн бол асуудал ярьж болно. Тиймээс ялгаж, салгаж хандаасай гэж хүсч байна" гэлээ. 



3
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18