Д.Амарбаясгалан: Орон нутгийн нислэгийн үнэ долоодугаар сараас 50-70 хувиар хямдарна

Л.Бямбажав
2023/05/24

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн талаар мэдээллээ. 

Мөн агаарын тээврийн үнийг буулгах томоохон шийдвэр гаргажээ. Энэ талаар тэрбээр хэлэхдээ " 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн агаарын тээврээр зорчдог есөн аймагт тасалбарын үнийг  50-70 хувиар хямдарч байна. Өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 1,6 сая төгрөгөөр нисдэг байсан бол ирэх долдугаар сарын 1-нээс хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр  зорчих боломж нээгдэж байна. 

 Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гээд есөн аймагт агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлнэ. Энэ дагуу  МИАТ компанийг орон нутгийн нислэгийг түрээсийн онгоц ашиглаж үйлдэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 75 хүний суудалтай онгоц худалдан авна. 


Яагаад "МИАТ" компанийг орон нутгийн нислэгт оролцуулж байна вэ гэхээр Монголын тодорхой салбаруудад маш их монополийг бий болгосон байна гэдэг дүгнэлт гарч байна. Баян-Өлгий аймаг руу нисээд ирж буй 45 хүний суудалтай онгоцны зардал 35 сая төгрөг байхад нэг удаа нисэхдээ хамгийн багадаа 70 сая төгрөгийн ашиг олж байх жишээтэй. Өрсөлдөөнгүй салбар үүссэний хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18