Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад өндөр төлбөртэй сургуульд суралцсан улстөрч болон төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий зээлдэгч нарын мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Цагааны Мөнхтүвшин 2009 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай дахь Америкийн Их сургуульд 16 мянган ам.долларын зээлээр суралцжээ. Уг зээлийг Боловсрол шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн 2015 оны 7 сарын 1 өдрийн А/264 тоот тушаалаар тэглэжээ.
Тухайн зээлийг авах үед буюу 2009 -2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна