ШШГЕГ: Эргэлтийн өрөөнд камер суурилуулах, биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй

Н.Мижидмаа
2023/05/24

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид 5-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ял эдэлж байсан хоригдол нь 24 цагаар эргэлтэд гарч байхдаа эргэлтээр очсон эхнэрээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн. Уг асуудлаар бид амиа алдсан 26 настай эмэгтэй эгчээс мэдээллийг тодруулан хүргэсэн билээ. 

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан уг хэргийн талаар дараах мэдээллийг хэвлэлийнхэнд нэгдсэн байдлаар хүргүүлсэн байна.

Тэрбээр:

-Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үед буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өглөө эхнэрийн хамт удаан хугацааны уулзалтын өрөөнд нас барсан байдалтай байсныг харьяа Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй бөгөөд дээрх  учралыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Уг асуудал хорих ангийн байрлалд болсон гэдэг нь үнэн үү?

 Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрх нь нээлттэй байдаг. Энэ хууль журмынхаа дагуу тухайн  хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан /гэрийн зохион байгуулалттай/ зориулалтын уулзалтын өрөөнд байсан. 

 Тухайн асуудал болох үед харуул хамгаалалтын хяналт шалгалт байгаагүй юм уу?

Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг.


5
angry
2
care
0
haha
0
liked
2
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18