Эргэлтээр очоод амиа алдсан эмэгтэйн эгч М: Бид дүүгээ ял эдэлдэг залуутай харилцдаг байсныг сая л мэдэж байна, төрийн тусгай хамгаалалттай газар хамгаалуулж чадалгүй нас барчихлаа

Н.Мижидмаа
2023/05/24

 Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид 5-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ял эдэлж байсан хоригдол нь 24 цагаар эргэлтэд гарч байхдаа эргэлтээр очсон эхнэрээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн. 

Уг асуудлаар амиа алдсан хохирогч 26 настай эмэгтэйн төрсөн эгч М манай сайтад хандсан юм.

"Бид нар шөнөжин давхисаар Говьсүмбэрт ирлээ. Хорих ангийн дэд дарга нь бид нартай л шууд уулз гэж утсаар ятгаж байна. Хотод мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан 26-хан настай дүү маань төрийн тусгай хамгаалалттай газарт амиа алдчихлаа. Хорих ангийнханд бид гомдолтой байна. Дүү маань 6 настай охин, 8 настай хүүтэй, нөхөр нь гар хүрч, зовоодог байсан учир хэдэн жилийн өмнө хоёр тийш болсон. Бид дүүгээ найзтай болж байна уу гэхэд огт юм хэлдэггүй байсан. Хоёр хүүхдийнхээ төлөө мөрөөрөө ажлаа хийдэг, даруухан охин байсан. Гэрийнхэн нь тэр шоронд байгаа залууг нэг ч хараагүй, бас сонсож ч байгаагүй. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сард тэр шоронд байсан залуутай гэрлэлтээ батлуулсанг нь сая л мэдэж байна. Гэрлэлтээ батлуулчихсан учраас 24 цагийн эргэлтээр орж болдог юм байна. Хорих ангид 24 цагийн эргэлтийн өрөөнд тэр залуутай оруулаад л орхичихсон байх. Хорих ангид 6,7 удаа эргэж очсон байгаа юм.  Хэрэв 425-р хорих ангийнхан ажилдаа хариуцлагатай байсан бол миний дүүгийн хоёр жаахан хүүхэд өнчирч үлдэхгүй байлаа. Мөн хорих ангиасаа дүү рүү маань байнга залгаж, дарамталдаг байсан талаар манай дүү ээжид нэг удаа цухуйлгасан юм билээ. "Би нэг хүнтэй болсон юм. Даанч муу хүн юм шиг байна" гэж 4,5 хоногийн өмнө ярьсан гэсэн. Гэхдээ бид үнэхээр энэ хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байна. Даваа гаригийн 21 цагийн үед дүү маань нас барсан байх магадлалтай юм билээ. Камерын бичлэгт тэр залуу өрөөнөөсөө гараад коридороор холхиод байгаа бичлэг бий. Тэр үед нь харгалзагчид нь хянаж, шалгаагүй юм шиг байгаа юм. Өглөө нь эргэлтийн өрөөний хаалга нь цоожтой, хөшиг нь хаалттайг хараад хаалгыг нь эвдээд ороход хоёулаа нас барчихсан байсан юм билээ. Гэхдээ бид дүүгийнхээ нас барсан хэрэгт хорих ангийнханг ч хардаж байна.  Бид маш их гомдож байна, цагдаа үнэн зөв шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Миний дүү архи, дарс хэрэглэдэггүй, амьдралаа авч явах гээд дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Одоо дүүгийнхээ шарилыг ачаад нутаг руу гаа явна, төрийн тусгай хамгаалалттай газарт дүү минь өнгөрчихлөө. Хорих ангийнханг ч цагдаагийн байгууллагаас сайтар шалгаж өгөөсэй гэж хүсч байна. Энэ газар чинь хамгийн чанга хяналт, хамгаалалттай байх үүрэгтэй газар шүү дээ". 

Бид уг асуудлаар ШШГЕГ, ЦЕГ-аас тодруулан хүргэх болно.



112
angry
14
care
13
haha
23
liked
28
love
305
sad
64
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18