О.Сийлэгмаа: БЗС-гийн асуудлыг нийгмийн анхааралд оруулсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт баярлалаа

Л.Бямбажав
2023/05/23

Засгийн газраас "5 Ш" ажиллагааны хүрээнд сангуудын мэдээллийг ил болгож эхэлсэн. Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад өндөр төлбөртэй сургуульд суралцсан улстөрч болон төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий зээлдэгч нарын мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд нийгэм, олон нийт уг асуудалд анхаарч БЗС-гаас зээл авсан хүмүүсийг зээлээ төлөхийг шаардаж буй. 

Түүнчлэн өнгөрөгч Бямба гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Боловсролын зээлийн санг шалгах" үүрэг чиглэлийг Эрүүгийн цагдаагийн албанд өгсний дагуу ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсан. 

Мөн өчигдөр /2023.05.22/ АТГ-аас БЗС-гийн асуудлаар мэдээлэл хийж, Боловсролын зээлийн сангийн үе үеийн бүх удирдлагуудыг шалгаж, хэрэв буруутай нь тогтоогдвол сангийн хохирлыг буцаан төлүүлэн гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, БЗГ-ийн зээл олгосон байдлыг Хөгжлийн банкны асуудал шиг өргөн хүрээнд  шалгаж, заавал үр дүнд хүргэнэ гэдгийг тодотгон мэдээлсэн. 
 Уг ажлын хэсэг нь өнгөрөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх мөн БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудал гарсныг шалгаж, зээл авсан болон олгосон албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч шалгалтыг өргөн хүрээнд явуулах юм. 

Одоогоор илэрсэн зөрчлүүд нь тухайн санд томилсон албан тушаалтныг дахин сонгон шалгаруулсан, томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадагггүй, тухайн санд ажлын байрны тодорхойлолтод тусгасан тусгай шаардлагагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, мөн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчдөг. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг. Өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гарын үсэгтэй албан бичгийг бүртгэлд хүргүүлдэг. Мөн гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. 

Тухайлбал, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргаад хуульчилсан боловч Болосролын яамны сайд нар зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан. Мөн хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас хохирсон зээлээ бүрэн төлүүлдэггүй, захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсаны дагуу хугацаандаа төлөөгүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөггүй. Гадаадын их дээд сургуульд зээлээр сурдаг суралцагчийн зээлийг хувь дансаар нь шилжүүлдэг. 

Мөн Боловсролын зээлийн сангаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь  Австрали доллараар тухайн сургуулиас нь нэхэмжлэл ирсэн байхад Америк доллараар тооцоод шилжүүлдэг зэрэг зөрчлүүд илэрч байжээ. 

Энэ талаарх аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг бид баримтаар дэлгэсэн. 

БЗС-гийн асуудлаар шүгэл үлээж тус сангийн хууль бус үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж ирсэн О.Сийлэгмаа уг асуудлаар хамгийн анх буюу долоон сарын өмнө сэтгүүлч Ч.Лодойсамбууд хандаж байсан хэмээн жиргэсэн байна. Тэрбээр энэ тухай Боловсролын зээлийн сангийн хулгай нийтэд хүрч, энд гүүр болж буй сэтгүүлчид баярлалаа. 2022 оны аравдугаар сард сэтгүүлч Ч.Лодойсамбууд хандахад, тоогоогүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандахад шууд лайваар хүргэсэн. Хэн бэ гэдэгт бус асуудал гэж хар гэдэгсэн. БЗС-гийн асуудал нь албан тушаалтан зөрчил гарсан хэмжээн жиргэжээ. 

Түүнчлэн БЗС-гийн сургалтын сангийн эрх, үүрэгт "Гэрээнд заасан сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд шилжүүлнэ. 

Суралцагч гэрээгээ биелүүлээгүй гэж үзвэл санхүүжилтийг зогсоож, суралцуулах шийдвэрийг хүчингүй болгох саналыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. 

Харин суралцагчийн хүлээх үүрэг, хариуцлагад "Өөрийн талаарх их сургуулийн албан ёсны тодорхойлолтыг дүнгийн жагсаалтын хуудсын хамт улирал бүрээр электрон хэлбэрээр ирүүлж гэрээгээ сунгуулахдаа бичгэн хэлбээр Сургалтын төрийн санд өгнө" гэжээ. 





1
angry
0
care
1
haha
10
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 6 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 6 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 6 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 11 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27