Зээлээр суралцсан ДӨРВӨН албан тушаалтан өдгөө БЗС-даа ажиллаж байна

Л.Бямбажав
2023/05/22

 Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад өндөр төлбөртэй сургуульд суралцсан улстөрч болон төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий зээлдэгч нарын мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Тэгвэл тус санд өнөөдрийн байдлаар ажиллаж буй дөрвөн албан тушаалтан  Боловсролын зээлийн сангаас зээл авч гадны сургуульд суралцжээ. 

Тэдний хоёр нь зээлээ тэгүүлсэн байна. 

Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди. ОХУ-ын ГХЯ-Дипломат Академид Олон улсын харилцааны чиглэлээр 2014-2016 онуудад суралцахдаа 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээ Боловсрол Шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнгийн үед буюу 2020 оны 12 дугаар сард тэглүүлсэн байна. Түүнийг шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлсэн. 

Мөн тус сангийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батнэмэх нь Английн Cecos Лондон коллежид бизнесийн удирдлагын чиглэлээр 2009-2011 онуудад суралцсан. Ингэхдээ 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авч, 2022 оны 3 дугаар сард буюу Л.Энх-Амгалан сайдын үед зээлээ тэглүүлжээ. Мэдээлэлд ойр боломжоо ашиглан өөрсдөд болон хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон 200 гаруй тохиолдол байгаа бөгөөд энэ нь нийт зээлийн 10 хувьтай тэнцэж байгаа юм.

Түүнчлэн БЗС-гийн гадаад зээл тэтгэлгийн хэлстийн дарга Ш.Лувсмаа АНУ-ын Метрополитанийн их сургуульд 32 мянган ам.доллараар сурсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй.

БЗС-гийн гадаад зээл тэтгэлгийн ахлах мэргэжилтэн Н.Туяа Польшийн Лодзийн их сургуульд 20 мянган ам.доллараар сурсан ч химийн инженерээр төгссөн ч гэрээний үүргээ биелүүлээгүй.


20
angry
1
care
2
haha
0
liked
2
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18