Ц.Цогзолмаа: Сайд дураараа зээл чөлөөлнө гэдэг ойлголт байхгүй

Ц.Цэрэнбадам
2023/05/22

Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаа БЗС-ийн асуудлаар  мэдээлэл өглөө. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаа: Тухайн оюутнуудад олгох зээлийн хэмжээ жил бүр өөрөөр төсөвт мөнгө нь тавигддаг. Дэлхийн топ 100 сургуульд суралцах хүүхдүүдийг манай улсын БШУЯ шалгаруулдаггүй. Тухайн сургуульд хүүхдүүд шалгалтаа өгч тэнцээд, урилга, сургалтын төлбөрийн нэхэмжлэхээ авчирч үзүүлдэг. Улмаар шалгуурыг нь хангасан хүүхэд мөн юм байна гэдгээр асуудалд ханддаг. Сайд дангаараа мэдэж шийддэггүй. Материалыг нь шалгаад, олон хүмүүс гарын үсэг зурсны дараа болсон гэж үзвэл төгсгөлд нь сайд тушаалаа гаргадаг. Үүний дараа мөнгө нь шилждэг. 

Тэтгэлэг гэдэг нь өөр зүйл. Онооны шалгуур хангаж, шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүдэд тэтгэлэг олгогддог. Засгийн газрын тэтгэлэг, зээлийн сан хоёрыг холиод яриад байна. Хүмүүсийг буруутгахаас илүүтэй ямар журмаар гадаадад суралцсаныг нь харах хэрэгтэй байна. Тухайн хүн эзэмшсэн мэргэжлээрээ таван жил тасралтгүй ажилласан бол зээлийн төлбөрөөс чөлөөлнө. Сайд дураараа чөлөөлнө гэдэг ойлголт байхгүй. 

Миний хувьд сайдаар ажиллах үеэрээ гадаадад тэтгэлгээр суралцах болон зээлд хамрагдах хүүхдийн мэдээллийг нээлттэй мэдээлдэг болгох ажлыг хийж байсан. Зээлийн сангийн өрөөгөөр орсон чинь олон хүний диплом өрж тавьсан байсан. Энэхүү диплом эзэндээ хэрэгтэй гээд тухайн үед зээлийн сангийн ажлыг хүртэл өөрчилж байлаа. Ямар ч сайд дураараа хэнийг ч зээлээс чөлөөлөх боломжгүй. 

Өөрийнхөө болон хамаатныхаа нэг ч хүүхдийг Боловсролын зээлд хамруулж үзээгүй. Миний хувьд төрийн ажлыг хуулийн дагуу хийж байсан. 


3
angry
1
care
1
haha
3
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18