Хөдөлгөөнт амбулатори Архангай аймагт ажиллаж, 6000 орчим иргэнд үзлэг хийжээ

Ц.Цэрэнбадам
2023/05/22

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, БХЯ-ны 2023 оны төлөвлөгөөний дагуу Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулаторийн 3 ээлжийн 62 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, жолооч нар маань Архангай аймгийн 13 суманд “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг 80 гаруй хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 5898 иргэнийг хамруулсан байна.

Үзлэг хийгдсэн 13 сумын дүнгээр тус аймагт зонхилж байгаа өвчлөлийг авч үзвэл зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэг (артерийн даралт ихсэх өвчин), хоол боловсруулах тогтолцооны эмгэг (ходоодны архаг үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, шүдний эмгэг), элэгний В болон С вирусийн халдварын тохиолдол, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэг (бамбайн булчирхайн зангилаа болон уйланхайт өөрчлөлт), мэдрэлийн тогтолцооны эмгэг (бүсэлхий нурууны ёзоорын эмгэг, толгойн өвдөлт) гэсэн 5 төрлийн эрхтэн тогтолцооны эмгэг болон өвчлөл өндөр гарчээ.

Мөн үзлэгийн явцад хавдрын болон хавдрын урьдал эмгэгийн 93 тохиолдол бүртгэгдсэнээс элэгний хавдрын 4, умайн хоргүй хавдрын 59, өндгөвчний хавдрын 16, ходоод улаан хоолойн хавдрын урьдал эмгэгийн 14 тохиолдол байгаа нь зайлшгүй анхаарах асуудал гэдгийг илтгэж байна.

БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нарийн шинжилгээ, үзлэг оношилгоонд тэр бүр хамрагдаад байж чаддаггүй, нийслэлээс алслагдсан сум орон нутгийн малчид, хөдөлмөрчдөд газар дээр нь хүрч үйлчлэн “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг шат дараалан явуулж буй нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж, бодит үр дүнд хүрч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18