АТГ: Д.Гардид холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлсэн

Ц.Цэрэнбадам
2023/05/22

Авилгатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:  Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулсан. Өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргах, өөрийнхөө сургалтын төлбөрийн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн буюу нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчсөн. Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 2011 оноос хойш сургалтын төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ-аар журам гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан. Гэвч БШУ-ны үе үеийн сайд нар хууль зөрчиж зээл чөлөөлөх тушаал, шийдвэр гаргаж ирсэн.

Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын төлбөрийн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад зээлийг чөлөөлдөг. Захиалагч байгууллагатай гэрээнд заагдсан хугацаанд ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлсөн. Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг. Мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллараар нэхэмжлэл ирүүлсэн байхад ам.доллараар шилжүүлдэг гэх мэт зөрчлүүд илэрч, холбогдох зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: 

Илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа хүнд холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлсэн. Цаашид, Боловсролын зээлийн сангийн үе үеийн удирдлагууд, БШУЯ-ны сайд болон бүх эрх бүхий албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3-д заасны дагуу шалгаж байгаа хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18