Боловсролын зээлийн сангийн үе үеийн бүх удирдлагуудыг АТГ шалгахаар болжээ

Ц.Цэрэнбадам
57 минутын өмнө

Авилгатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

“Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар,  Урьдчилсан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийв. 

“Боловсролын зээлийн сантай холбоотой шалгалтын хүрээнд цөөнгүй зөрчил тогтоогдсон. Ингэхдээ тухайн санд томилсон албан тушаалтныг дахин сонгон шалгаруулсан, томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадагггүй, тухайн санд ажлын байрны тодорхойлолтод тусгасан тусгай шаардлагагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, мөн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчдөг. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг. Өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гарын үсэгтэй албан бичгийг бүртгэлд хүргүүлдэг. Мөн гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. 

Тухайлбал, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргаад хуульчилсан боловч Боловсролын яамны сайд нар зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан. Мөн хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас хохирсон зээлээ бүрэн төлүүлдэггүй, захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсаны дагуу хугацаандаа төлөөгүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөггүй. Гадаадын их дээд сургуульд зээлээр сурдаг суралцагчийн зээлийг хувь дансаар нь шилжүүлдэг. Мөн Боловсролын зээлийн сангаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь  Австрали доллараар тухайн сургуулиас нь нэхэмжлэл ирсэн байхад Америк доллараар тооцоод шилжүүлдэг зөрчил нэлээд илэрсэн. Үүнтэй холбоотой холбогдох зөвлөмжийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Мөн үүнтэй холбоотойгоор Боловсролын зээл олгохтой холбоотой хүсэлтүүд өөр бусад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхт мөрдөн шалгаад ажиллаж байна” гэсэн юм. 





0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18