Х.Нямбаатар: Тусгай сангуудын мэдээллийг ил болгоно

Л.Бямбажав
Өчигдөр

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БЗС-ын устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Түүнчлэн сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна" гэв.

Энэ тухай тэрбээр "УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон...

"Өмч хувьчлал" гэх Их луйварт тэд цадаагүй. Газар, Лицензийн наймаандаа бас цадаагүй. 30 жил нүүрс, алт, зэс ухаад бас цадаагүй. Энэ улсыг авлигын намагт живүүлээд тэд цадаагүй. Бүгдээрээ нийлж банк дээрэмдээд ч цадсангүй. Боловсролын зээлийн санг бас цөлмөжээ... Эрээ цээр байхгүй.

"Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйдэггүй юм" хэмээн хэлсэн нэгэн ухаантны үг МУ-ын ЗГ-аас өргөн барьж батлуулсан "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хууль хэрэгжиж эхэлснээр эсрэгээрээ болж байх шиг. Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйж байна. Өнгөрсөн 30 жилийн Монгол төрийн нүүр царай. "Би маргааш ч гэсэн хамаагүй төлчихөж чадна" хэмээн дараа үерүүгээ жишимчгүй нулимж байна.

Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй.

...Боловсролын зээлийн сан
Хөдөө аж ахуйг дэмжих сан
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Нийгмийн халамжийн сан
Улсын авто замын сан
Соёл, урлагийг дэмжих сан
Байгаль орчин, уур амьсгалын сан
Мал хамгаалах сан
Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
Тариаланг дэмжих сан... г.м. Монгол Улсад өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдаж байсан. Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18