Сүхбаатар аймагт 30 хүн малдаа яваад сураггүй болжээ

Б.Хонгорзул
2023/05/20

Сүхбаатар аймгийн хэмжээнд аймгийн Онцгой байдлын газарт 70 гаруй дуудлага иржээ. Үүний 20 гаруй нь айлын байшингийн дээвэр хууларсан гэсэн дуудлага байна.

Төөрч алга болсон иргэдийн 50 дуудлага ирж 82 хүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Өнөөдрийн байдлаар малдаа яваад сураггүй болсон 30 хүнийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Халзан, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Сүхбаатар зэрэг сумдад цахилгааны гэмтэл гарч засварын ажил хийгдэж байна. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчигч тээврийн 41 зорчигчтой автобусыг Хэнтий аймагт түр саатуулан иргэдийг Хэнтий аймгийн Коллежийн зааланд байрлуулжээ. Шуурганы улмаас Баруун-Урт хотын ундны усыг хангадаг Шовдолын худаг цахилгаангүй болсныг яаралтай засварлахаар ажиллаж байна. Түмэнцогт суманд үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Мөн Өндөрхаан Мөнххаан чиглэлийн автозам гурван хэсэгт зорчих боломжгүй байгаа тул хөдөлгөөнийг хаажээ. Үдээс хойш гэхэд нээхээр тооцжээ. Аймаг болон сумдын хэмжээнд учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.



2
angry
0
care
0
haha
2
liked
0
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18