Ж.Сандагсүрэн:​ Барилга барих зөвшөөрлийг богино хугацаанд шийдвэрлэдэг болно

Л.Бямбажав
2023/05/19

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул нарт үйлдвэрлэл, үйлчилгээний буюу бизнесийн зориулалттай барилга барих зөвшөөрлийг богино хугацаанд шийдвэрлэж байх үүрэг өглөө. 


Тодруулбал, дээрх зөвшөөрлийг олгох хурал долоо хоногт нэг удаа хуралддаг байсан бол ирэх даваа гарагаас долоо хоногт 2-3 удаа хуралдан, судалж шийдвэр гаргах хугацаагаа богино болгохоор болж байгаа юм. Бизнес эрхлэгчдээс барилга барих зөвшөөрөл олгох процесс удаан байна гэсэн гомдол олон ирдэг учраас ийнхүү үүрэг даалгавар өгч байгаа аж. Гэхдээ шуурхай шийдвэр гаргахдаа бүгдэд зөвшөөрөл өгөх биш шийдвэрлэхээр судлах хугацаагаа богино болгоход л ач холбогдол өгөх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн анхаарууллаа. Ингэхдээ үйлдвэрлэл, үйлчилгээний барилгад онцгой анхаарах шаардлагатай байна. 


Учир нь ихэнх үйлдвэр, агуулах хотын захад бий. Энэ нь төвлөрлийг сааруулах болон хотын захад ажлын байр олноор бий болгох ач холбогдолтой. Мөн эдийн засагт өгөх өгөөж нь өндөр тул ийм барилгын тоог нэмэхэд хотын зүгээс хүндрэл, хүнд суртал бага байлгах,ач холбогдох өгөх ёстой гэсэн бодлого барьж байна. Манай оронд дулааны улирал богино тул бүтээн байгуулалт хийх хугацаа бага байдаг онцлогтой тул энэ төрлийн шийдвэрийг бизнесийнхний хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, түргэн шуурхай гаргаж байх шаардлагатай байдаг. Одоогоор нийслэлд 150 зөвшөөрөлгүй барилга баригдаж, нураах асуудал яригдаж байна. Мөн газар олголттой холбоотой 250 шүүхийн маргаан бий. Эдгээр асуудал үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь газар олголтын шийдвэрлэлтийн үйл явцад хугацаа алддаг энэ асуудал гэдгийг тэрээр хэлж байв. Эцэст нь энэ удаагийн үүрэг, даалгаварт хотын А бүс болон тусгай хамгаалалттай газар орохгүй гэдгийг онцолсон. Хуралд оролцсон хэлтийн дарга нар ирэх долоо хоногоос эхлэн барилга барих зөвшөөрлийг богино хугацаанд шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч, үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангахаар хичээнгүйлэн ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18