Д.Цогтбаатар: Хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг

Л.Бямбажав
2023/05/19

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. 

УИХ-ын дарга  Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүрэг өгсний дагуу өнөөдөр (2023.05.19) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан болон албаны хүмүүстэй ийнхүү уулзсан юм. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрхийг зөрчиж, баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулсан хэд хэдэн тохиолдлуудыг авч хэлэлцэн, сонсох ажиллагаа явуулна гэдгийг онцлов. Түүнчлэн эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалж, цаашид хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгохын тулд уг хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулж танилцуулах учраас төр, иргэн, олон нийтийн байгууллагын жигд төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж дурдлаа. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь ухагдахуун гэдгийг тодотгоод аливаа хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг тул уг асуудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстой гэв. Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийн зөрчилтэй холбогдуулан ял шийтгэл оноосон хэргүүдийг нэг бүрчлэн судалж ажилласан гэдгийг дурдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, эдгээрээс цагдан хорьсон 102 иргэнийг хорих ангийн даргын шийдвэрээр сулласан гэдгийг онцлоод, дийлэнх буюу 98% нь шүүх, прокурорын шийдвэргүйгээр эцэслэгдсэн гэж нэмж тодотгов

. Өмгөөлөгч Ч.Мөнхсайханы хувьд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал,  уг хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хянах гэж заасан нь хүний заяагдмал эрхэнд халдах үндэслэл болж байна гэлээ. Энэ оны байдлаар Хүний эрхийн үндэсний комисст үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан гэх гомдол Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын 4 иргэнээс иржээ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар эдгээр иргэдийн гомдлыг нээлттэй сонсож, хэлэлцэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18