Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-ын 3 дугаар гудамжинд автомашин шатжээ. Уг дуудлагыг өнөөдөр буюу Тав дугаар сарын 17-ны өдрийн 02:48 минутад хүлээн авчээ. Тодруулбал, иргэн А-ийн “Портер” загварын автомашин, хураалттай банз тус тус шатаж байжээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галыг бүрэн унтраажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна