Жил бүр дэлхий нийтэд 1.5 сая хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна

Б.Хонгорзул
2023/05/17

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түнш байгууллагуудтайгаа хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног арга хэмжээг “Урьтаж Ухаар” уриалга дор 2023 оны Тав дугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулахыг дэлхий нийтэд уриалжээ.

Жил бүр дэлхий нийтэд 1.5 сая хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 50 орчим сая хүн гэмтэж байна.  Амиа алдаж байгаа 4 хүн тутмын нэг нь явган зорчигч, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч нар байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ. 

Иймд явган зорчигч, унадаг дугуйгаар аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс орнуудад зөвлөж байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног арга хэмжээг  “Урьтаж ухаар” уриалга дор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын суурин төлөөлөгчийн газар, Зам, хөгжлийн тээврийн яам, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж байна. 

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагч нарт “Унадаг дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцдаг хүүхэд багачуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой 2023” тэмцээнийг улсын хэмжээнд тус тус зохион байгуулж байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18