АНУ-ын элчин сайдын яамнаас Дархан-Уул аймаг дахь Америкийн соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийлээ

Ц.Цэрэнбадам
2023/05/15

Өнөөдөр Дархан-Уул аймагт Бээжин дахь АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн олон нийтийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Кэтрин Марсичек, ЭСЯ-ны Америкийн соёл мэдээллийн төвүүдийн хөтөлбөр хариуцсан ажилтан Д.Болормаа нар айлчиллаа.

Айлчлалын үеэр тэд Дархан хотын Америкийн соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар аймгийн засаг дарга Б.Азжаргалтай санал солилцсон юм.

 Дархан-Уул аймагт Америкийн соёл, мэдээллийн төвийг АНУ-ын төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос санхүүжүүлэн Дархан хотын 60 жилийн ойн босгон дээр байгуулсан.
Тус төв нээгдсэнээр хүүхэд залуус АНУ-ын талаарх бүхий л мэдээ, мэдээллийг авч Англи хэлний сургалт, интернэтийн үйлчилгээ, их дээд сургуулиудын элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй авч байна.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга тус төвд Засаг даргын ивээл дор 3 дахь удаагаа зарлагдан амжилттай үргэлжилж буй Call for you төслийн явцыг танилцуулан цаашид манай аймгийн зүгээс хамтарч ажиллах бүхий л ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18